ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зам тээврийн ослын улмаас долоон хүн нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-07

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 375-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 7 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутаг 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс орон нутагт 1 хүүхэд амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.10.05-ны өдөр 05:10 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо шороон замд Sinotruk маркийн автомашины жолооч зорчих хэсгийн баруун талд зогсож байсан явган зорчигч Б-г Hyundai starex маркийн автомашинтай хамт мөргөж амь насын хохироосон.

2019.10.05-ны 11:30 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн нутаг “Тал булаг” гэх газар асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч Ч нас барсан

2019.10.05-ны 16:30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Жирмийн цагаан нуур” гэх газар асфальтан замд Nissan Pathfinger маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б нас барсан.

2019.10.06-ны 15:20 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал багийн нутаг “Шатав толгой” гэх газар шороон замд Toyota Land200 маркийн автомашин Hyundai accent маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч Б, зорчигч Э, зорчигч Э, нарын 3 хүн нас барж, зорчигч Э, зорчигч франц улсын иргэн Ж нарын 2 хүн гэмтсэн.

2019.10.06-ны 18:20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг асфалтан замд Honda CR-V маркийн автомашины жолооч, явган зорчигч 12 настай Б-г мөргөж амь насын хохироосон.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.