ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-07

УИХ дахь намын бүлэг, Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.10.07/ хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм.

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ард нийтийн  санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад байгаа билээ.  Тиймээс уг тогтоолдоо өөрчлөлт оруулж Ард нийтийн санал асуулга явуулах уу, УИХ Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж батлах уу гэсэн асуудлыг мөн намын бүлэг, зөвлөл хэлэлцэх юм байна.