ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар сайжруулсан түлшний асуудлыг хэлэлцэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-09

Хуваарь ёсоор Засгийн газрын хуралдаан өглөө 08 цагт эхэлсэн. Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж, дөрвөн танилцуулах асуудал байна.

Тухайлбал, цаг үеийн асуудлаар авах зарим арга хэмжээний талаар буюу шахмал түлштэй холбоотойгоор нийгэмд үүсээд буй нөхцөл байдлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.
 

Хэлэлцэх асуудал    

1. Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл    
2. Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай    
3. Хөрөнгө гаргах тухай    
4. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл    
5. “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төсөл    
6. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай*    
7. Хөрөнгө гаргах тухай*    
8. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах, эрх олгох тухай    
9. Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай    
10. Бусад асуудал*    
 

Танилцуулах асуудал

11. “Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк” төслийн талаар    
12. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаар    
13. Цаг үеийн асуудлаар авах зарим арга хэмжээний талаар*    
14. Монгол-Хятадын экспо III арга хэмжээг зохион байгуулсан дүнгийн талаар    Ч.УЛААН