ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэлбэ голын эрэгт амралт зугаалгын тайлбай байгууллаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгуулжээ.

Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар иж бүрэн засварлаж ашиглалтад оруулж байсан аж.