ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Оюунхорол: Эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр нэг ч төгрөг төсөвлөөгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-11

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асууж байна. 

Д.Оюунхорол: 2020 оны улсын төсөвт ор хоногийг нэмэгдүүлэх талаар нэг ч төгрөг төсөвлөөгүй. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ асуудлыг зөвхөн Эрүүл мэндийн яам, салбарынханд даалгах бус улсын төсөвт тусгаж шийдэх ёстой юм. Тиймээс энэ асуудлыг хуультай зэрэгцүүлэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хавдрын эмнэлэг Нарантуул зах шиг хөл хөдөлгөөнтэй байна. 

Д.Дамба-Очир: Японд хорт хавдрын эмчилгээний 30 хувийг өөрөө төлж, 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас төлдөг юм билээ. Яваандаа энэ тогтолцоо руу орох байх. Хуулийн төслийн баталснаар ямар олон хүний амь насыг хамгаалж болохыг та бүхэн төсөөлөх ч үгүй. Хавдрын эмнэлэг үнэхээр Нарантуул зах шиг байгаа нь үнэн. 
М.Билэгт: Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх ёстой салбар бол эрүүл мэндийн салбар. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.