ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх сараас эрчим хүчний хөнгөлөлт үзүүлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-12

“Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон билээ. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх аж.

"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг. Тиймээс цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд ирэх сарын нэгнээс өмнө өр төлбөрөө барагдуулах ёстой.

Д.Оюун-Эрдэнэ