ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хууль бус эм бэлдмэл ачсан байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-12

 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 05-ны өдөр Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр дайвар ачаа ирүүлжээ.

Уг ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалсан аж. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан, АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм.

Эдгээр бэлдмэлийн талаар мэдээлэлгүй зарим иргэд, бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн масс нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор худалдан авдаг байна.

Ингэснээр урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Эмчийн заавар, жоргүй худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүн гэдгийг ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа. Мөн иргэдэд бусдын эд зүйлийг гуйлтынх нь дагуу авахгүй байхыг зөвлөж байна.

Д.Оюун-Эрдэнэ