ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх нийтээрээ мод тарина

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-12

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэх шийдвэр гарсан билээ. Тэгвэл энэ намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 12, 13-нд тохиож байна.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

Өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх 100 га талбайн ойжуулалтын ажлыг болон Дээндийн амны ойн цэвэрлэгээний ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Намрын мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2019” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвөөс Барилгачдын талбайд энэ сарын 18-ныг дуустал зохион байгуулах аж.

Д.Оюун-Эрдэнэ