ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүн амын тооллого орон даяар хийгдэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-12

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам” зохион байгуулна гэж заасан байдаг. Энэ хүрээнд хүн амын ээлжит тооллогыг ирэх оны 1 дүгээр сарын 9-нөөс эхлэн 7 хоногийн турш улсын хэмжээнд зохион байгуулах юм. Монгол Улсад хүн амын XX зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад, XXI зуун гарсаар анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан байна.

Д.Оюун-Эрдэнэ