ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-14

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид бага насны хүүхдийн амь насыг аварчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн VII хорооны нутагт таван давхар орон сууцны барилгын хоёрдугаар давхрын цонхны тавцан дээр зургаан настай эмэгтэй хүүхэд зогсч байсныг эсэн мэнд буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Уг дуудлага өчигдөр 18:25 цагийн орчимд ирсний дагуу Аврах ангийн найман алба хаагч 18:41 цагт очсон аж. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гэртээ цоожилж үлдээхгүй, асран хамгаалагчтай байлгахыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа аж.