ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галд түлэгдсэн иргэд ГССТ-д эмчлүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-10-14

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах "Эрдэнэ Шарга" караокед өнгөрсөн баасан гал гарсан билээ. Галын улмаас 39 настай эмэгтэй угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн  долоон иргэн угаартаж, 14 иргэн түлэгдсэн юм. Угаартсан долоон иргэнийг МИ-171Е онгоцоор өчигдөр Гэмтэл, согог, судлалын үндэсний төвд авчран эмчилж байгаа аж. Харин  түлэгдэлтийн хүнд зэрэгтэй есөн хүнийг араас нь машинаар авчирчээ. Үлдсэн таван хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.