ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын зөвлөл түлшний асуудлыг хэлэлцжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-14

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр /2019.10.14/ хуралдлаа. Зөвлөлийн хуралд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга нар оролцон, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үе нийгмийн асуудлуудыг хэлэлцжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өргөн барьж буй арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг бууруулах хуулийн төсөл, Монгол улсын 2020 оны төсөв санхүүгийн орлого, зарлага болон орон нутаг, нийслэлийн төсвийн санхүүжилтийн талаар хэлэлцэв.

Мөн нийгэмд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээ, хор уршгийн талаар Ардчилсан намын Бодлогын зөвлөл, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн явц, иргэдийн санал гомдол, бодит байдал дээр ажилласан ажлын үр дүн, явцыг хуралдаанаар танилцуулсан аж. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс эргэн мэдээлэх юм байна.