ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр тохиож байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-15

Жилд 2 удаа тохиодог "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр  намрын дунд сарын билгийн тооллын 17, аргын тооллын аравдугаар сарын 15-ний мягмар гараг буюу өнөөдөр тохиож байна. 

Мөн энэ өдөр олон хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг билээ. Намрын улирал хурим найрын сар байдаг. Тэр дундаа энэ өдрийг сонгож хуримаа хийх нь элбэг. Тиймээс ч Гэрлэх ёслолын ордон гал голомтоо бадрааж буй хосуудын хөлд дарагддаг юм.
Жил жилийн энэ өдөр Гэрлэх ёслолын ордонд 100 орчим хос гэрлэлтээ батлуулдаг байна.