ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

37 настай ламыг онц хэрцгийгээр хөнөөжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-15

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд монгол гэрт нэгэн ламыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн аж. Амь хохирогч нь нэгэн хийдэд суудаг лам байсан бөгөөд хэрэг гарсан өдөр талийгаачийн гэрт лам нар цугларч архидан согтуурсан гэх мэдээлэл буй. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд талийгаач толгойн зулай хэсэгт хурц иртэй зүйлээр хоёр удаа 9 см зүсэгдсэн шархтай, дагз хэсэгт мөн хоёр удаа 6 см зүсэгдсэн шархтай, зүүн нүдний зовхи, духны урд хэсэг, зүүн хацар, чихний дэлдэнгийн урд хэсэгт тус тус хөхөрч, зулгарсан, тархины суурь яс дух хэсгээрээ бяцарч  цөмөрсөн гэмтэлтэй нас барсан байсан аж. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 29 ширхэг улаан шонхор тамхины иш, авдарны хугархай хоёр ширхэг, гарын мөр 21 ширхэг зэргийг баримтжуулан авсан байна. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж. Харин хүний амь нас онц хэрцгийгээр бүрэлгээд зугтсан этгээдүүдийг  эрхэлсэн тодорхой ажилгүй Д, Г, Г нар болохыг олж тогтоожээ. Улмаар цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилснаар хэрэг гарсан өдрөөс хойш гурван хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх этгээдүүдийг  цагдан хорьж, шалгаж буй юм байна.