ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шилний үйлдвэр байгуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-16

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлууд:

Барилга, хот байгуулалтын яам

  • Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна.
  • Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.

Хууль зүй, дотоод хэргийн яам

  • Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна.
  • Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна.
  • Харьяа байгууллагууд, албан хаагчдын орон сууц барьж, ашиглалтад оруулна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 

  • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

  • Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
  • Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна.
  • Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ.
  • Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болох бодлого хэрэгжүүлнэ.
  • Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.