ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Охиноо дагуулан архидан согтуурсан ээж, аавыг торголоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-16

Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг, эх хоёрыг цагдаагийн байгууллага саатуулжээ. 

Хэргийг тодруулбал, Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед цагдаагийн албан хаагч нар тус ресторанд дуудлагаар очиход гурван настай охин ширээ дэрлэн унтаж байж. Охин ресторанд 20:00 цагаас хойш ширээний ард суун, ээж, аавыгаа хүлээсэн байна. Харин ээж, аав хоёр нь архинд согтуурч, биеэ авч явах чадвараа бүрэн алдсан байдалтай байсан аж. Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгчээ.

Охиндоо хайхрамжгүй хандсан аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгох аж.