Хүннү Рок црсгалыг дэлхийд таниулж, олны сонорыг мялаасан “The Hu” хамтлагийн анхны цомог “Гэрэг” өнгөрсөн сард биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн билээ.
Харин дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг "Grammy Awards-2020" наадам дээр тоглох хамтлаг, дуучдыг тодруулах санал асуулга онлайнаар эхэлсэн аж. Тэгвэл тус хамтлагийн шүтэн бишрэгчид дуртай хамтлагтаа санал өгөх давлагааг цахим ертөнцөд эхлүүлжээ.
Хэрэв та санал өгөхийг хүсвэл https://www.billboard.com/ сайтад хандаж "The HU" гэж бичээд VOTE товчийг дарах бөгөөд хэдэн ч удаа санал өгөх боломжтой аж.