ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрийн байдлаар угаартсан 9 хүн эмчлүүлж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-16

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээний цаг үеийн асуудлаа,  мэргэжлийн хяналтын байгууллага, НЭМГ, ОБГ-аас  мэдээлал өглөө.  Өнгөрсөн өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон 20 өрхийн 54 иргэн хандсан аж. Тэдний 22 нь хүүхэд 32 том хүн байгаа бөгөөд дөрвөн хүн эмнэлэгт хэвтсэн гэлээ. Өнөөдөр өглөөний 06 цагийн байдлаар эмнэлэгт 6 том хүн, 3 хүүхэд эмчлүүлж байна. Төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд нь сайжруулсан шахмал түлшний зөвлөгөө зөвлөмжийг хүргэжээ.