ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДХИС-ын автобус осолдож дөрвөн хүн нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-19

Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын сууж явсан автобус өнөөдөр өглөө осолдсон хэрэг гарлаа. Ослын улмаас дөрвөн хүн нас баржээ. Осол Ар гүнт орчим гарчээ.  Ослын улмаас олон хүн бэртэл, гэмтэл авч,  одоогоор хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй ч дөрвөн хүн газар дээрээ нас баржээ. Бэртэл, гэмтэл авсан зарим хүмүүсийн бие ихэд хүнд байгаа аж. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэв. Тус сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяанд байдаг. Тус сургуулийн захирлаар хошууч генерал Ш.Лхачинжав ажилладаг юм байна.