ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

11 настай хүүг хүчиндсэн эмэгтэйг яллажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-20

 

Флорида мужийн асрагч үйлчлүүлэгчийнхээ 11 настай хүүг хүчиндэж, хүүхдийг нь төрүүлсэн бөгөөд уг хэргийнхээ төлөө 20 жилийн ял авчээ.  2014 оны нэгдүээр сард 22 настай Марисса Моури гэгчийг 11 настай хүүгээ харуулахаар хүүгийн гэр бүлийнхэн хөлсөлж авсан байна. Гэтэл Марисса Моури хүүтэй удаа дараа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд 2014 оны намар хүүхдийг нь төрүүлсэн гэж "Tampa Bay Times" мэдээлжээ.

Болсон хэргийн талаар хүү 2017 онд ээждээ хэлсэн байна. Хүүгээсээ бүх үнэнг сонссон ээж нь даруй цагдаад мэдэгдэж,  бяцхан хүүд эцэг тогтоох ДНК-ийн шинжилгээ хийлгэснээр уг хэрэг нотлогджээ.  Харин өнгөрсөн есдүгээр сараас тус хэргийг шүүх шүүж эхэлсэн бөгөөд г  энэ долоо хоногийн Лхагва гарагт Марисса Моуриг 20 жил шоронд суулгах шийдвэр гаргажээ.  Моури одоо 28 настай, хохирогч нь 17 настай, хүүхэд нь 5 настай гэнэ.

Хохирогчийн ээж "Tampa Bay Times" агентлагт өгсөн ярилцлагадаа "Моуригийн үйлдэл хүүгийнх нь амьдралыг бүрэн өөрчилсөн. Хүү нь одоо ахлах анги бөгөөд өөрөө хичээлдээ явахаасаа өмнө хүүгээ сургуульд нь хүргэж өгдөг, хичээлийнхээ дараа хүүтэйгээ цуг тоглож цагийг өнгөрөөдөг болсон" гэж ярьжээ.

Гэхдээ шүүх хурал дээр хохирогчийн ээж Моуриг бага насны, ердөө 11 настай хүүг хүчиндсэнд гомдолтой байгаагаа мэдэгдсэн байна.

Харин сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр  "Моуригийн үйлдэл хүүгийн амьдралыг сүйтгээгүй. Түүнийг бүрэн өөрчилсөн. Тэр энэ дэлхий дээрх хамгийг сайн аав болсон" гэжээ.