ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Айлын гэр рүү дайрсан баавгайг бууджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-23

Энэ намар баавгай төв суурин газарт ойртох тохиодол их  байна. Малчин айл руу халдаж хүний аминд хүрсэн асуудал Сэлэнгэ аймагт ч гараад  байгаа билээ.  Саяхан гэхэд л Богд уул Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт, нийслэлийн зусланийн бүсд баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл Хэнтий аймагт  баавгай айлын гэр рүү дайрсан хэрэг дахин гарчээ. Тус аймгийн Батширээт суманд баавгай айлын гэр рүү дайрч эвдэлж сүйтгэсэн аж. Азаар гэрт хүн байгаагүй бөгөөд сумын төвөөс хүмүүс очиж уг баавгайг буудсан байна. 

Идэш тэжээл нь ховордсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирж, хүн, малд халдах тохиолдол гардаг байна.