ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бөхчүүдийн допингийн хариу солигдсон эсэхийг шалгана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-25

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, аварга Э.Оюунболдоос допингийн шинжилгээ авахад допингийн төрлийн бодис илэрсэн. Улмаар цолыг нь хурааж, хоёр жил барилдах эрхийг нь хасахад хүрээд байгаа билээ. Энэ жилийн наадмын шөвгийн 16 бөхөөс аварга Э.Оюунболдоос гадна, Улсын начин Д.Цэрэнтогтохоос допинг илэрсэн юм.

Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн дээрх мэдээллийг допингд холбогдсон дээрх хоёр бөх эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан ч шүүх гомдлыг нь хүлээж аваагүй аж.

Гэвч допингд холбогдсон бөхчүүд бууж өгсөнгүй. Энэ удаад АТГ-т “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргажээ. Гомдолтой холбоотойгоор АТГ нь Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгаад эхэлжээ.

Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтнээс тодруулахад “Э.Оюунболдын гомдлоор АТГ-аас манайд шалгалт явуулж, материал цуглуулсан. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог гэх гомдлын дагуух шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн юм.