ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үр тарианы хураалт 83.5 хувьтай байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-26

 

Үр тарианы хураалт 83.5 хувьтай байгааг Хүнс, Хөдөө ажахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна. Тодруулбал, аравдугаар сарын 25-ны  байдлаар 82.4 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6 мянган тоннулаанбуудай,  14.7 мянган га-гаас 189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тусхураан авснаар үр тарианы хураалт 83.5 хувь, хүнснийногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийнявцтай байна.

2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосныургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тустус хураан авах урьдчилсан баланс гарсан.