ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчаа садар самуунд уруу татсан багшид яллах дүгнэлт үйлджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-28

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж, уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Тодруулбал, Дунд сургуулийн багш ажилтай, 57 настай, эрэгтэй Э гэгч сурагчдад давтлага өгөх нэрийдлээр 17 настай, эрэгтэй Э гэх сурагчийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх хэрэг гарчээ. Мөн Их сургуулийн багш ажилтай, 35 настай, эрэгтэй С гэгч хуурамч фэйсбүүк хаяг ашиглан, олон удаагийн үйлдлээр 12-16 насны долоон охиныг садар самуунд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг тус тус үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-т заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн аж.

Эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн өдөр тутмын үйл хөдлөл, цахим хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байгааг эцэг, эхчүүд анхаарах нь чухал юм.