ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Амархүүд холбогдох шүүх хурал 14.00 цагт эхэлнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүүг өнгөрөгч аравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө “Mersedes benz” маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь цагдаагийн албан хаагчид тусгай ажиллагаа явуулан баривчилсан билээ. Улмаар, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, автомашин болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг юм.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуучин Б.Амархүүд холбогдох гэм бурууг хэлэлцэх аж. Шүүх хурал 14.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал, тус зүйл ангиар ял шийтгэсэн тохиолдолд нэгээс таван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жилийн хорих ял ногдуулах юм.