ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Харанга” хамтлагаас хоёр гавьяат төрлөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд шагнал гардууллаа.

Улаанбаатар хотын түүхэн хөгжилд гар бие оролцож, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан салбар бүрийн шилдэгүүд өнөөдөр салбарынхаа гавьяат болон төрийн дээд одон медаль болох Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаав. Тухайлбал, тэртээх 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” гэх хамтлагийг байгуулж, фэнүүдтэйгээ 30 жилийн ойгоо нүсэр тэмдэглэн өнгөрүүлж буй “Харанга” хамтлагийн хоёр уран бүтээлч УГЗ болон МУГЖ гэх цолоор энгэрээ мялаав.

Хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар өнөөдөр гавьяатын тэмдгээ Ерөнхийлөгчөөс гардаж авлаа. Мөн УСУГ, МУБИС зэрэг олон газраас салбарын гавьяатууд тодорч, шагналаа гардаж авав. Тухайлбал, УСУГ-ын Бохирын шугамын засварчин У.Эрдэнэтуяа, Нийслэлийн хот тохижилтын газрын зам талбайн мастер Д.Баянжаргал, Зорчигч тээврийн нэгтгэлийн I баазын жолооч, автобусны жолооч Э.Очирхуяг нар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор энгэрээ мялаав.

Мөн есөн давхрын цонхноос унах гэж байсан гурван настай хүүг аварсан цагдаагийн хошууч Л.Отгонбаярт онцгойлон баяр хүргэж, “Шударга журам” медалийг гардуулан өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр Нийслэлийн түүхэн ойн баярын энэ өдөр салбар бүртээ манлайлсан хүмүүст баяр хүргэж, эрүүл энхийг хүслээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • “Харанга” хамтлагийн гитарчин Яримпилийн Одсүрэн,

Гавьяат жүжигчин цолоор

  • “Харанга” хамтлагийн бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн мастер Дүгэржавын Баянжаргал,
  • Зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын автобусны жолооч Эрдэнэхүүгийн Очирхуяг,
  • Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар,
  • Нийслэлийн Хот тохижилтын газрын хог тээврийн машины жолооч Дуламсүрэнгийн Шаравдорж,
  • Ус сувгийн удирдах газрын бохирын шугамын засварчин Уртнасангийн Эрдэнэтуяа нарыг шагналаа.

 Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • Уул уурхайн сайдын зөвлөх Дашийн Бат-Эрдэнэ,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Дамбийсүрэнгийн Болд,
  • “Минторес” ХХК-ийн “Эргэлийн зоо-50” төслийн ахлагч Шагдарсүрэнгийн Доржсүрэн
  • “Гурван үндэс” ХХК-ийн зөвлөх геологич Гүнчингийн Дэжидмаа
  • Геологийн төв лабораторийн ахмад ажилтан Өсөхбаярын Доржханд нар шагнагдав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах зарлиг гаргасан юм. Тэдний төлөөлөл болох дараах хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • “Мон Мед Комплекс” ХХК-ийн ерөнхий захирал Норовдондогийн Жамсран

Алтан гадас одонгоор

  • МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимийн багш Норовын Байгалмаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ахмад настан Батдоржийн Бямбацэрэн,
  • Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэмбэлийн Долгормаа,
  • “Энх титэм” Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Төмөрийн Мөнгөнцэцэг,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Жамбацэрэнгийн Нармандах,
  • Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Чулуунбатын Отгонгэрэл,
  • Нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн Бат-Өлзийн Хандсүрэн нарыг тус тус Алтан гадас одонгоор шагналаа.

Шударга журам медалиар

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Лхагвасүрэнгийн Отгонбаярыг шагнав.