ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тогонд цохиулж амиа алджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-29

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байжээ. Харамсалтай нь нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас баржээ. Дуудлагыг аравдугаар сарын 28-ны 09:43 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очжээ.

Хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин 35 настай, эрэгтэй Б 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан аж. Талийгаачийн цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.