ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Амархүүд хоёр жилийн хорих ял оноолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-29

Хар тамхи хэрэглэсэн хэргээр дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо: Улмаар түүнд хоёр жилийн ял оноолоо. 

 Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Амархүүг шүүхэд шилжүүлээд байсан юм.