ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад иргэдийг сүүлийн найман сар тагнаж байсан уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-30

Тагнуулын Ерөнхий газар болон Цагдаагийн албан хаагчид 800 орчим хятад иргэдийг энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө баривчилсан билээ. Энэ асуудал өнөөдөр нийгмийн анхаарлын төвд байлаа. Монгол Улсын нутаг дэвсгэр тэр дундаа "Юнион" төв болон Нарантуул захын орчимд байх "Ориентал", "Кентавр" "Амар" зэрэг зочид буудлаас илрүүлж, эдгээр буудлуудад хөл хорио тогтоогоод байгаа. 

Энэхүү иргэд нь Монголд цахим казино буюу хууль бус мөрийтэй тоглоом тоглохоор ирсэн гэдгийг Тагнуулын удирдлага болон ЦЕГ-ын дарга мэдэгдэв. Мөн сүүлийн гурван сар тэднийг тагнаж, судалж байсан гэсэн билээ.  Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар эдгээр иргэдийг сүүлийн найман сарын хугацаанд тагнаж байжээ. 

Тэд эхлээд ганц нэгээрээ орж ирсэн бол сүүлдээ энэ оны наймдугаар сараас олноор орж ирэх болсон аж. Мөн эдгээр иргэдийн байрлаж байсан хятад эзэдтэй гурван зочид буудал нь Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бололтой. 

Сэжигтэй этгээдүүд 10 мянга гаруй сим, ухаалаг утас, өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютертэй байсан юм. Бид шинэ тутам мэдээллийг шуурхай хүргэх болно.