ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдаж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-31

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.

Ээлжит бус хуралдаанаар

  • Оюутолгой төслийн талаар УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт ба өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүчний эх үүсвэр сонгох, татварын асуудал,
  • Сайжруулсан түлшний хэрэглээ, хангалтын асуудал,
  • Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.