ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жудаг”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-06

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Түүнийг ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг хангалттай биелүүлж чадсангүй гэх үндэслэлээр УИХ-ын даргын зүгээс хариуцлага тооцох асуудлыг хөндөж, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, олонхийн саналаар дэмжив. Олон нийтийн зүгээс дан ганц байгууллагын удирдлагад хариуцлага тооцоод явах нь өрөөсгөл. Саарал жагсаалтад багтахад бүхий л шалтаг, шалтгаан болсон газруудыг хамтад  нь хариуц­лагажуулах асуудлыг УИХ-ын даргад уламжилж байгаа юм.  Н.Баяртсайханы хувьд “Бид хоёр дахь удаагаа саарал жагсаалтад орж байна. Юунаас болов гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хувь заяанд  хэрэгтэй.

Би хариуцлагаа хүлээнэ, хэзээ ч зугтаж алга болохгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Энэ бол албан тушаалыг авч сурсан, өгч сурсан хүний үг байв. Нөгөөтээгүүр, жудагтайгаа харууллаа. Түүнд албан тушаалд эсвэл эрх мэдэлд хоргодох шалтгаан байхгүй билээ. Н.Баяртсайхан өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд Сангийн яамыг хүртэл толгойлж явсан удаатай. Өөрөөр хэлбэл, санхүү, эдийн засаг, банкны салбарт дархлагдсан нэгэн. Тэрбээр, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласан гурван жилийн хугацаанд Төв банкийг улстөржилтөөс хол байлгаж чаджээ. Хэн дуртай нь Төв банкны бодлогод нөлөөлдөг асуудлыг цэглэсэн юм. Олон нийтэд банк, санхүүгийн боловсрол олгох,  ханшийг тогтвортой байлгах талаас бүхий л арга хэмжээ авлаа.

Түүнчлэн Төв банк гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байсныг 1.5 буюу 50 дахин бууруулж чаджээ. Монголбанкны валютын нөөцийг хэд дахин нэмэгдүүлж, арилжааны банкнуудын активын чанарын үнэлгээг Азийн орноос анх удаа хийлгэсэн гэх мэтээр  хийсэн, бүтээснийг  дурдаад байвал чамлахааргүй зүйл гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, хийхээ хийж, бүтээхээ бүтээсэн, дархлаатай банкир.  Харин түүний хийсэн, бүтээснийг нураачихгүй, өргөөд явчих хүнд Монголбанкийг даалгах ёстой билээ.