ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн орон сууцанд гарсан галыг бүрэн унтраалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-06

Сүхбаатар дүүргийн  наймдугаар хороо, 34б байрны дөрөвдүгээр давхрын айлын тагтан дээр гал гарч  байна гэсэн дуудлага өчигдөр 16:46 цагт НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 алба хаагч, гурван автомашинтайгаар 01:20 цаг ажиллаж, галыг бүрэн унтраалаа.

Тус байрны дөрөвдүгээр давхрын 17 тоотын тагт болон барилгын 5,6,7 дугаар давхрын гадна дулаалга шатаж байсан талаар Онцгой байдлын гараас мэдээллээ.