ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Машин хулгайлж дөрвөн машин мөргөжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-06

Таван шарын автобусны буудлын зогсоолд асаалттай орхисон приүс маркийн автомашиныг энэ сарын 4-ний шөнө хулгайлсан хэрэг гарчээ. Хэргийг 26 настай Б гэгч үйлдсэн ба хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн байна. Уг этгээд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Автомашин хулгайлсан Б-г өмнө нь ч хулгайн хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас автомашинаа түгжихгүй үлдээх, асаалттай орхихгүй байхыг иргэдэд анхааруулж байна.