ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцийн дарга Д.Одбаярыг тусгаарлан хорьж, шалгаж эхэлсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-06

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр "Korean air" компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. 

Тэгвэл өнөөдөр өглөөний мэдээллээр бол Цэцийн дарга Д.Одбаяр нь БНСУ-ын прокурорын байгууллагад тайлбар, мэдүүлэг өгч байгаа аж.  БНСУ-ын хууль хяналтын байгууллагаас түүнийг цагдан хорих магадлалтай байгаа учраас тус улс дахь Монголын Элчин сайдын яамны ажилчид Солонгосын прокурор, Инчоны буудал, Гадаад яам зэрэгт хуваагдан ажиллаж байгаа талаар эх сурвалж дуулгалаа.

Хохирогч эмэгтэйчүүд гомдолтой байгаа гэдгээ мэдүүлж зохих шийтгэлийг оногдуулахыг хүссэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл БНСУ-ын зарим  хэвлэлээр гарсан юм.

Мөн тус онгоцонд зорчиж явсан Монголын талын үйлчлэгч бүсгүйчүүдийг "эх орондоо буцаж очоод зүгээр өнгөрүүлэхгүй" гэх мэтээр айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэг нэмэгджээ.  Түүнийг цагдан хорьж, тусгаарлан хорьсон тухай мэдээллийг ч тус улсын талаас мэдээлсээр байна.