ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд цахим гэмт хэрэг үйлдсэн хятад иргэдийг бүгдийг нь хорино

O.Admin
2019-11-08

Бүгд найрамдах Хятад ард улсын нийгмийн аюулгүй байдлын тухай тунхаг бичигт Монгол Улсад цахим гэмт хэрэг үйлдэж байсан гэх 759 хятад иргэдийг Хятадын дотоодыг хамгаалах цагдаагийн газраас энэ сарын 07-ны өдрийн 12 цагийн үед Эрээн хотоос Нанжинг хотод шилжүүлэн баривчилсан байна.
 

Эдгээр Хятад иргэд бүгд хуулийн хариуцлага хүлээн ял эдлэх нь тодорхой болжээ. Тус иргэд нь интернет орчинд мөнгө угаах, мөрийтэй тоглоом болон бусад төрлийн гэмт хэрэг үйлддэг ба Хятадын түүхэнд хамгийн олон хүн хамарсан зохион байгуулалттай гэмт хэрэг болж бүртгэгдсэн аж. 

Хятадын НАХЯ-ны албаны хүн хэлэхдээ "Хилийн чанадад гарч буй сүлжээний залилангийн гэмт хэрэгтэй холбогдуулан ойрын жилүүдэд Хятадын НАХЯ орон нутгийн НАХ байгууллага, Камбож, Филиппин, Лаос зэрэг орны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, сүлжээний залилангийн 11 удаагийн гэмт хэргийн 1336 сэжигтнийг баривчлан улсдаа авчирснаар хилийн чанадад сүлжээний залилан хийдэг гэмт хэрэгтнүүдэд хүчтэй цохилт өгсөн юм.

Үүний улмаас гэмт хэрэгтнүүд орогнох цэгээ Зүүн Өмнөд Азиас өөр бүсэд шилжүүлээд байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орон хамтран сүлжээний залилангийн гэмт хэрэгт цохилт өгснөөр гэмт хэрэгтнүүдийн хилийн чанадад орогнох орон зайг улам хумиж чадлаа" хэмээн ярьсныг "Синьхуа" агентлаг мэдээлжээ.