ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-10

Өрх толгойлсон бүсгүй 2 хүүхдээ ажилдаа явахдаа өөр хүнд даатгаад орхижээ. Улмаар ажилдаа явсан хойгуур харгалзагч нь согтууруулах ундаа хэрэглэснээс хүүхдүүд гэрээсээ гарч төөрсөн байна.

Тэднийг  цагдаа нар олж аюулгүй байдлыг нь хангасан аж. Харанхуй гудамд харгалзах хүнгүй явсан хоёр болон таван настай хүүхдүүд одоо аюулгүй байгаа ч бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол гэмт хэргийн хохирогч болж болзошгүйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.