ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ: Мөнгө угаасан гэх найман гишүүний талаар мэдээлэл өгнө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-11

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 11.00 цагаас нийгмийн анхааралд буй хэргүүд болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна.

Тодруулбал, Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй учраас бөхчүүдийн допингийн асуудлаар, мөн Салхитын мөнгөний орд дээр авлига авсан гэх 17 шүүгч, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн мэдээлсэн ББСБ-аар дамжуулан мөнгө угаасан гэх найман гишүүний асуудлаар мэдээлэл өгнө гэлээ.

Үүнээс гадна УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгаж буй хэрэг ямар шатандаа яваа, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавын бусдаас дөрвөн сая ам.доллар авсан хэрэг болон мөрийтэй тоглосон гэх хоёр улстөрчийн асуудлаар ч сэтгүүлчийн асуултад хариулна гэлээ.