ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Грийн тауэр” ХХК тэргүүтэй найман газар зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-11

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан өнөөдөр Т.Баярхүү сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр  “ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн.

Тухайлбал, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Тэднээс 11 нь албан тушаалтантай холбоотой юм. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоосныг шалгаж байна.  

ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байгаа. Мөн ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэргийг тусад нь шалгаж байгаа. Тухайлбал, “Уран Сэлэнгэ” ХХК, “Цагийн эрч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намжсод” ХХК, “Цамбагарав трейд” ХХК, “Эс Эл Эм И” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан  гэж мэдээлэв.