ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ-аас Д.Тогтохсүрэн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг шалгаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-11

АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой зургаан шүүгчийн хэргийг шалгаад прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр энэ талаар мэдээлэл өгөв. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд эдгээрээс зургааг нь л Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт шалгаж байгаа аж.

"Бусад шүүгч нарыг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэлээ. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямааг шалгах ажил үргэлжилж байгаа. Түүнд холбогдох нийт 20 гаруй үйлдлийг шалгаж байна гэв.

АТГ-ын Эрхэлсэн комиссар Т.Баярхүү комиссар хэлэхдээ "Зөвхөн манай байгууллагаас үл хамааран бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал бий. Түүнээс  шалтгаалан хэрэг шалгах ажил удааширч байгаа. Үүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байна" гэв.