ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НОСК: Газраа орон сууцаар солих ажлыг эхлүүлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-11

 “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь  Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна.

Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор дөрвөн га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлнэ.  Ингэснээр тухайн байршилд дахин орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 6-н дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн  19-н байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт өртөх иргэд дээрх төсөлд хамрагдах боломжтой.  

Газрыг орон сууцаар солих байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28 дугаар хороо  Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо  Сэлбэ дэд төв
  3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
  4. Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хороо Шар хад дэд төв
  6. Сүхбаатар дүүрэг 9,10,11,12-р хороо Орон сууцны 7-р хороолол
  7. Баянзүрх дүүрэг 2,4-р хороо Мамба дацан
  8. Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойрогоос хууль сахиулах их сургууль орчим
  10. Сонгинохайрхан дүүрэг 1,2,20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11.  Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай