ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Нэргүй: Бодисын солилцооны хямрал 70 гаруй өвчний үндсэн шалтгаан болдог

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-12

Хамгийн сүүлийн үеийн устөрөгчийг баяжуулах төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж буй “Magic doctor” ХХК-ийн захирал Д.Нэргүйтэй ярилцлаа.

-“Magic cup” хэмээх ус устөрөгчөөр баяжуулдаг төхөөрөмжүүдийг оруулж ирж, дотоодын зах зээлд хоёр жил гаруй борлуулж байгаа гэсэн. Яагаад энэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх болсон талаар ярилцлагаа эхлүүлье?

Гол шалтгаан нь бид  өвдсөнийхөө дараа эрүүл мэндийн  байгууллагад хан­дахаасаа илүү, одоогийн эрүүл, саруул биеэ яаж удаан хадгалах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр бидний эрүүл байхад зайлшгүй хэрэгтэй нэг зүйл бол биеийн дотоод орчин цэвэр байх. Өөрөөр хэлбэл, бидний бодисын солицоо хэвийн явагдах,  өдөр бүр биед гаднаас ирж буй хорт нэгдлүүдийг биеэс зайлуулах нь хамгийн түрүүний асуудал л даа. Ер нь техник, технологи хөгжихийн хэрээр эргээд сөрөг үр дагаврууд их гардаг. Түүний нэг нь бидний эрүүл мэндэд өдөр бүр тулгарч буй асуудлууд юм. Өдөр бүр  идэж буй хоол, амьсгалж буй агаар, хөрсний бохирдол, ус ариутгаж буй хлор,  ургамлыг хортон шавжнаас цэвэрлэх бодис бидний биед орж хорт нэгдлүүдийг үүсгэж байдаг. Гэтэл хүний биед  байгаа хортой нэгдлүүд ихсэх тусам,  бодисын солилцоо алдагдана.  Бодисын солилцоо алдагдахад хүний биед хямрал үүснэ. Ингэснээр таргалах, даралт ихсэх, сахарын зохицуулга алдагдах, өөх тосны солилцоо өөрчлөгддөг. Бодисын солилцооны хямрал нь эргээд 70 гаруй төрлийн өвчний үндсэн шалтгаан болдог юм. Наад зах нь жин нэмэгдэхээс гадна, судасны хананд өөх тос шавж зузаарах тусам, судас хатуурах, бөглөх гэх мэт зүрх судасны өвчний шалтгаан болох жишээтэй. 

-Нэг талаас аливаа өвч­нөөс урьдчилан сэр­гийлэх нэг арга гэж ойлгож болох уу?

-Олон төрлийн өвчнөөс урьд­чилан сэргийлж, хам­гаалъя гэвэл  бодисын солилцоог хэвийн явуулах ёстой. Тэгэ­хийн тулд биеэс хорыг зай­луу­лах шаардлагатай. Биед байгаа хорт нэгд­лүү­дийг зайлуулж, хоргүйжүүлэх чанартай янз бүрийн бүтээг­дэхүүн байгаа. Ялангуяа ур­гамал,  цэнхэр өнгийн жим­сүүд хоргүйжүүлэх шинж чанар сайн  гэдэг шүү дээ. Гэх­дээ хамгийн хүчтэй хор­гүй­жүүлэлт нь устөрөгч гэдгийг батал­чихсан. Харьцуулж үзэхэд та өдөрт 1.5 л ус­төрөгч­тэй ус хэрэглэхэд 765 шир­хэг банана, 45 том байцаа идэж байж биеэс хор гадагшилдаг. Турах гэж байгаа хүнд түүхий лууван, байцаа идүүлдэг нь зөвхөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, исэлдэхэд бус гол нь устөрөгч орж,  бодисын солилцоо явагдаж байж өөхний шаталт явагдах жишээтэй. Тиймээс бодисын солилцоог хэвийн явуулна гэдэг нь их чухал. 

-Танайх ямар төхөөрөмж оруулж ирдэг вэ. Бусад төхөөрөмжөөс ялгарах давуу талын тухайд? 

-Манайд устөрөгчийн гурван төрлийн төхөөрөмж байдаг. Эхнийх нь зөөврийн зориулалттай аяга байна. Гар утас шиг цэнэглэж болдог. Устөрөгчийн төхөөрөмжийн гол зүйл нь генератор гэж усыг задалж буй хэсэг байдаг. Өөрөөр хэлбэл, электролизийн аргаар буюу усан дотор тогтмол гүйдэл явуулж байгаад усыг нэмэх, хасах туйлд нь устөрөгч,  хүчилтөрөгчөөр нь задалж байгаа гэсэн үг юм.Хамгийн гол нь устөрөгчийг гаргахын тулд ионы мембран гэдэг нарийн технологийг  ашигладаг. Нэг аяганд 400 грамм ус ордог бөгөөд товчлуурыг хоёр эсвэл гурван удаа дарахад цэнхэр гэрэл гарч бөмбөлөг үүсдэг. Бөмбөлөг дээшлэхдээ усыг задалж устөрөгчийг баяжуулдаг. Аяга 5-10 минут ажиллаад зогссоны дараа задгай саванд хийсэн бол 10 минутын дотор уух ёстой. Мөн 1.5 литрийн багтаамжтай гэрийн болон оффисын хэрэглээний устөрөгчийн төхөөрөмж байгаа.  Энэ нь 10-20 минутын дотор устөрөгчтэй ус үүсгэх бөгөөд  өөрөө өөрийгөө цэвэршүүлэх чадвартай. Үүнээс гадна крант болон цэвэр усны шугамтай холбож хэрэглэх LCD дэлгэцтэй,  мэдрэгчтэй товчлууртай төхөөрөмжийг мөн борлуулдаг.

-Төхөөрөмжөөс гарсан устөрөгчтэй усыг  тэр дор нь уух ёстой юу?

Ер нь устөрөгчтэй усыг 10 минутын дотор уух ёстой байдаг. Учир нь устөрөгч өөрөө агаараас15 дахин хөнгөн дэгдэмтгий. Тиймээс удах тусам устөрөгчөө алддаг учир дараа нь уух, хадгалах, зөөвөрлөх гэсэн ойлголт байхгүй. Нэг төхөөрөмжийг 5-6 жил хэрэглэдэг бөгөөд зургаан сарын үйлдвэрийн баталгаатай. Шил нь хагарсан тохиолдолд запас нь байдгаараа давуу талтай юм.

-Монголд энэ төрлийн олон бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тэдгээрээс хэрхэн зөв бүтээгдэхүүнийг нь сонгох вэ?

-Уг технологи 2007 онд гарснаас хойш зургаан удаа шинэчлэгдсэн. Устөрөгчийн төхөөрөмж бүр ижилхэн гэж ойлгож болохгүй. Хүмүүс нарийн ялгааг нь мэдэхгүй учир устөрөгчийн төхөөрөмж гэхээр хямд үнэтэйг нь сонгох тохиолдол бий. Гэтэл нь хоорондоо асар их ялгаатай. Хэрвээ та ийм төрлийн бүтээгдэхүүн сонгох гэж байгаа бол хамгийн сүүлд  гарсан технологийн бүтээгдэхүүнийг авбал зүгээр. Эхний дөрвөн үеийн технологи нь нарийн ионы мембран байдаггүй учир усыг задлахдаа микс маягаар озонтой, хлортой холимог задалдаг. Тэр хэмжээгээрээ  устөрөгчийн агууламж маш бага, эргээд алдах хугацаа хурдан байдаг. Ихэнхи нь зөвхөн хүйтэн ус хийж хэрэглэдэг. Гэтэл тав, зургадугаар үеийн технологиос эхлээд ус төрөгчийг цэврээр нь ялгаж, агууламжийг нь өндөр, эргээд алдах хугацаа урт, халуун бүлээн ус хийж болдог гэдгээрээ давуу талтай болсон.

-Танайх хэддэх үеийн бүтээгдэхүүнийг борлуулдаг вэ?

Манайд зургадугаар үеийн технологийн бүтээгдэхүүнүүд байдаг л даа. Хүмүүс бас асуудаг. Танайх арай үнэтэй байна гэж. Нарийн ялгааг нь  ойлгодоггүй учир ингэж асуудаг байх. Зургадугаар үеийн технологи нь устөрөгч, хүчилтөрөгч хоёрыг цэврээр нь ялгаж байгаа учир,  устөрөгчтэй ус гаргахаас гадна озонтой ус гаргадаг. Озон нь О3 хэмээх химийн нэгдэл бөгөөд маш хүчтэй эсэлдүүлдэг бодис байдаг. Тиймээс энэ бодисыг жимс ногоо угаах, сандал ширээ арчих гэх мэтээр  ариутгалд  хэрэглэдэг бөгөөд ууж болдоггүй.  Төхөөрөмжийн товчлуурыг удаан дарахад улаан гэрэл асч,  ажиллаж байхдаа озонтой ус үүсгэдэг. Озон өөрөө хлороос 3500 дахин илүү хүчтэй, эсэлдүүлдэг бодис учир гадуур хэрэглэдэг.  

-Шүлтлэг ус гэж их ярьдаг. Устөрөгчөөр баяжуулсан уснаас юугаараа ялгаатай байдаг вэ?

-Устөрөгчийг хамгийн энгийн гаргах арга нь усыг задлаад, түүнээс нь устөрөгчийг цэврээр нь ялгаж авах явдал юм. Энэ технологи энгийн хэрнээ, өндөр үр дүнтэй гэж үздэг. Хүмүүс шүлтлэг ус гэж их андуурдаг. Усыг шүлтлэг болгодог төхөөрөмжүүд ч байна. Эдгээр нь усны PH-ыг өөрчилж шүлтлэг болгодог юм. Бидний ихэнх идэж уудаг зүйл хүчиллэг талдаа байдаг болохоор дотоод орчин хүчиллэг байх тусам өвчин үүсгэгч үржих таатай хөрс  болно гэсэн үг. Түүнийг буцааж тэнцвэржүүлэхийн тулд шүлтлэг ус хэрэглэж байгаа юм. Устөрөгчтэй ус нь биед байгаа хорт нэгдлийг зайлуулах, хоргүйжүүлэх гэсэн тус тусдаа ойлголт. 

-Устөрөгч яагаад ийм өндөр хэмжээнд хоргүйжүүлэх нөлөө үзүүлдэг вэ?

-Бидний биед үүсдэг хорт нэгдлүүд болох чөлөөт радикал нь хоёр төрөл байдаг. Нэг нь хүчилтөрөгчтэй холбоотой, нөгөө нь азоттой холбоотой үүсдэг. Тэгэхээр бодисын солилцоог хямраадаг том хүчин зүйлс нь хүчилтөрөгчит чөлөөт радикал байгаа юм. Түүнийг зайлуулахын тулд гаднаас устөрөгч орж байж нэгдээд ердийн ус болж биеэс гардаг учир шингэнээр дамжиж биеэс гадагшилдаг байх нь. Устөрөгчтэй усыг  хэрэглэвэл шээс,  хөлс их гардаг гэсэн үг. Ялангуяа анх ууж байгаа хүмүүст, уугаад байгаа хэрнээ ам их хатдаг ч  цаашдаа гайгүй болдог. Энэ нь нөгөө талаас өөхний шаталт явагдаж байна гэсэн үг шүү дээ. 

-Устөрөгчтэй усыг хэрэглэхэд хориглох заалт гэж байгаа юу?

-Хориглох заалт гэх зүйл бараг байхгүй. Зарим даралт ихэсдэг хүмүүсийн даралтыг хөдөлгөж болно. Гэхдээ хүн бүрт яг ижил нөлөө үзүүлэхгүй. 

-Устөрөгчтэй ус хэрэглээд  биед  өөрчлөлт орсон гэсэн сайн туршлага байдаг уу. Гадны судалгаа, туршилтыг сонирхож байсан уу?

-Бидний судалснаар 700 орчим эрдэм шинжилгээний ажил хийсэн юм билээ. Жишээлбэл, Америкийн Фенсилваны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа байдаг. Үүнд бодисын солилцооны хямралтай хүмүүст устөрөгчөөр баяжуулсан усыг уугаад хоргүйжүүлэх шинж чанар нь ямар байна гэдгийг үзсэн. Энэ судалгаанд 20 хүнийг хамруулаад өдөрт 1.5-2 литр устөрөгчөөр баяжуулсан  усыг найман долоо хоногийн турш уулгаж байгаад үр дүнг нь үзжээ. Ямар үр дүн гарсан гэхээр, бидний бие организм өөрөөсөө хорт нэгдлээ зайлуулдаг,  түүнд оролцдог фермент байдаг. Энэ хоргүйжүүлдэг ферментийг 39 хувиар нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл бие организм нь өөрөө өөрийгөө хоргүйжүүлэх чадвар нь нэмэгдсэн гэсэн үг. Мөн шээсний хүчлийн хэмжээг 43 хувиар буулгасан гэсэн судалгаа байна. Биеийг хоргүйжүүлдэг хоёр гол эрхтэн нь хүний бөөр,  элэг шүү дээ. Үүнээс гадна хүний биед байдаг ашигтай өөх тосыг найман хувиар нэмж, ашиггүй бага нягтралтай өөх тос, холестеринийг 13 хувиар багасгасан байна. Хэрэглэх хугацаанд сахарын түвшин тогтвортой байна гэх мэтчилэн үр дүнгүүд  гарсан байсан. Япончуудын хийсэн судалгаагаар элэгний хорт хавдартай,  химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ус төрөгчтэй усыг хэрэглүүлсэн. Ингэхдээ нэг хэсэгт нь энгийн ус,  нөгөө хэсэгт нь устөрөгчтэй ус уулгасан байна. Ингээд 49 өвчтөнд зургаан долоон хоногийн турш хэрэглүүлж үзэхэд хавдрын эсийн өсөлт ургалтад нөлөөлсөн зүйл анзаарагдаагүй. Тэгэхээр шууд утгаараа хавдрын эсийг усгадаг зүйл бол биш. Хамгийн гол нь үүнийг хэрэглэсэн хүмүүст эмчилгээний гаж нөлөө бага байсан нь харагдсан. Химийн  эмчилгээний хорыг гадагшлуулсан гэсэн үг юм. 

-Дотооддоо тандалт, судалгаа явуулж үзсэн үү?

-Бид хоёр жилийн хугацаанд судлахад олон хүн хэрэглэж, үр дүн нь гарсан байдаг. Зарим нь бидэнд баярласан талархсанаа илэрхийлээд эргэн тойрондох хүмүүстээ хэрэглүүлээд  явж буй олон тохиолдол байна. Манай санал  хүсэлтийн дэвтэрт ч сэтгэгдлээ үлдээсэн байдаг. Ихэнхи нь гурван сарын дотор үр дүнгээ өгсөн бол 15  хоног хэрэглээд сайжирсан гэсэн хүн ч байсан. Тодорхой хүмүүс турсан гэдэг сэтгэгдэл үлдээсэн байсан л даа. Гэхдээ устөрөгчтэй усыг дангаар нь хэрэглээд турна гэсэн үг биш. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийхдээ хэрэглэж байсан гэх мэтчилэн сайн туршлагууд бий.   

-Ус төрөгчийн хоргүйжүүлэх шинж чанар өндөр байдаг гэдэг?

-Устөрөгч хамгийн жижиг атом бөгөөд Менделевийн үелэх системийн нэгдүгээрт бичигддэг шүү дээ. Витамин дотроос С амин дэм хамгийн жижиг бүтэцтэй байдаг хэр нь ямар ч өвчний үед үүнийг хэрэглүүлдэг. Ялангуяа тархины судас их нарийсаад ирэхэд тэр дундуур  С витамин ч явахаа больдог гэдэг. Тэгэхээр устөрөгч энэ орчлон дээрх хамгийн жижиг атом учир нарийссан хэсгээр гарч, цаана нь байгаа хорыг зайлуулж чаддаг юм. Тиймээс хоргүйжүүлэх шинж чанарын бусад зүйлүүдтэй харьцуулаад үзэхэд илүү байсан. Тухайлбал С витаминаас 176 дахин илүү, судасны хана тэлдэг, цус шингэлдэг ферсентүүдээс 863 дахин илүү, элэгнээс ялгарч байдаг уурагнаас 309 дахин илүү хүчтэй гэдэг. Тэгэхээр хамгийн жижиг учир маш хүчтэй нөлөөтэй. Ус ч уусан бай, амьсгалаар авсан ч  бай бидний биед ороод уусан устай цуг шингэх үү  гэвэл, үгүй.30 секундын дотор толгойн оройноос, хөлийн ул хүртэл бүх хэсгүүдэд гараад,  тэнд байх хорыг зайлуулж чаддаг.

ХОЛБОО БАРИХ УТАС: 99185848,

ХАЯГ: УИД-ийн зүүн талд Гандирс 4-р давхарт