ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-12

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй байдлын стандарт , норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой тус шалгалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 3023 удаагийн ахуйн гал түймэр гарсан байна. Гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байгаа аж.