ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Загастайн даваа хүртэлх замыг түр хаалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-12

Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болжээ. Тиймээс тус аймаг дахь цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргасан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг цаг уурын байгууллагаас иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж  байна.