ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-12

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн тасгийн дарга, хошууч Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ дээрх аймгийн Онцгой байдлын газруудын алба хаагчид болон ахмадуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжмэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Төв, орон нутгийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх, эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөрийг боловсруулах зорилготой тус эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 360 алба хаагчийг хамрууллаа.