ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн эзэмшлийн талбайн цас цэвэрлэхийг анхаарууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-12

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа. Өчигдөр орсон цасны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай цасанд дарагдаж, халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрджээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсэхээс урьчилан сэргийлж, давс, бодис цацах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн журам бий. Иймд дүүргийн нутаг дэвсгэрийн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчныхоо 50 метр газрын цас, мөсийг цэвэрлэх үүргээ хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна.