ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дугаарын хязгаарлалтыг хоёр ѳдѳр болгох саналыг НИТХ-аар хэлэлцэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-12

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар авто машины дугаарын хязгаарлалтыг  хоёр өдөр болгох саналыг дэмжжээ.Мѳн ажлын ѳдрийн өглөө, оройн цагаар ачааны машин явуулахыг хориглох тухай ч санал дэмжигдсэн байна.
Энэхүү саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ойрын хурлаар хэлэлцүүлэх болов гэж НИТХ-аас мэдээллээ. Энэ журам батлагдсан тохиолдолд
Даваа гаригт 1, 6, 3, 8
Мягмар гаригт 2, 7, 4, 9
Лхагва гаригт 3, 8, 5, 0
Пүрэв гаригт 4, 9, 1, 6
Баасан гаригт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Ѳѳрѳѳр хэлбэл таны дугаар 55-55 бол Лхагва , Баасан гарагт замын хѳдѳлгѳѳнд оролцохгүй байхаар шинэ тѳсѳлд тусгагджээ. Тэгснээрээ замын хѳдѳлгѳѳний түгжрэлийг 25-30 хувь бууруулах
боломжтой гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна.