ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Фронт өвөө”

А.ОДСҮРЭН
2019-11-13

Олон улсын тоймч Ш.Гантулга “Монголын үндэсний фронт”-ыг тэргүүлэхээр болжээ. Энэ хүнийг монголчууд телевизийн дэлгэцээр л харсан. Сайн таньж мэдэх нь хэр олон бол. “Улаан тарианы хүүхдүүд” нэвтрүүлгийн үеэр “Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх. Угааж цэвэрлэх ус нь бол угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 өөдгүй хүний толгойг аваад, тэр толгойнуудыг цуглуулаад монголчууд тойроод бүжиг хийх юм бол бүх авлига үгүй болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байдаг” гэж хэлснээр нийгмийн сүлжээгээр олны танил болж, хойд хөршийн хэвлэлүүдээр ч эш татагдаад авсан.

Фронтын тэргүүн гэдгийг дайны үеийн фронтын тэргүүн шугам гэж ойлгосон хэсэг бүлэг хүнийг тэргүүлэхэд энэ болгоомжгүй хэлсэн үгс нь ч нөлөөлсөн байж болох юм. Тоймч Ш.Гантулга Монголын үзэгчдэд олон улсын үйл явдлыг өөрийн дүгнэлт тайлбартайгаар “бол” гэдэг үгийн тусламжтайгаар чадварлаг хүргэж олны танил болсон нь үнэн. Таван жилийн өмнө Арабын хувьсгал Ойрхи Дорнод төдийгүй Европт гай зовлон дагуулж магадгүй гэсэн нь батлагдаж, олны танил маань “од” болох нь тэр. 200 хүнийг алж толгойг нь таслаад тойрон бүжье гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан түүнийг эрүүл ухаантай хүн гэдэгт нь эргэлзэж байсан бол саяхан Сүхбаатарын талбайд болсон цуглаанд “Монголын төрд хятад царайтай, хятад цустай, хятад бодолтой хүмүүс хамаг юмыг шийдсээр монгол хүн гишгэх газаргүй болно.

Б.Баярмагнай мэтийн хүмүүс тулалдааны талбарт цэргүүдээ орхиод зугтлаа. Монголын төрд бугшиж, төрийн эрх ямбаны ард нуугдсан улстөрчдийг Засгийн газрын ордноос хөөж гарган засгийн эрхийг ард түмний гарт өгөх нэг зорилгын төлөө манлайлан тэмцэж, дайны тэргүүн эгнээнд тулалдах тангараг өргөсөн” гэж “чойжин буулаа”. Эрүүл ухаантай, боловсролтой, өдий насны хүн гэхэд нэг л биш санагдаад явчихлаа. “Фронт өвөө” намба суугаасай.