ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүрхний шигдээсийн нарийн мэргэжлийн тусламжийг II төв эмнэлэгт үзүүлдэг болно

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-13

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасаг болон Эрчимт эмчилгээний тасагт 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн зүрх судас шигдээс, эрчимт эмчилгээ, ангио-оношилгооны эмч мэргэжилтнүүд ажиллаж, ажлын байранд дагалдан суралцаж, дадлагажих чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хоёрдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ, зүрхний шигдээсийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, зүрхний хурц шигдээсийн үед үзүүлж буй тусламж үйлчилгээ, ангиографийн тусламж үзүүлэх чиглэлээр туршлага судалж буй аж.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн есөн эмч, мэргэжилтэн 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртэл 27 орчим оношилгоо, эмчилгээний технологийн ур чадварт дадлагажин суралцахаар төлөвлөжээ. Ингэснээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн улсын хэмжээнд өндөр ачаалал хүлээн ажиллаж буй зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээний хүрээ өргөжин нэг эмнэлэг дээр төвлөрч буй ачаалал буурна гэж үзэж байна.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Мянганы сорилтын сан, ДЭМБ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр “Тархины харвалт, зүрхний шигдээс” төсөл хэрэгжсэнээр 2013 оны 10 дугаар сараас эхлэн улсын хэмжээнд зүрхний хурц шигдээс, тархины харвалтын лавлагаа тусламж үйлчилгээний өндөр ачааллыг сүүлийн зургаан жил тасралтгүй үзүүлж байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.