ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргаашнаас хүйтний эрч суларна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-13

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар  секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг үүр, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус,    Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим,  Идэр, Тэс,  Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус,  Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус , бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр.  11-13 градус хүйтэн гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.