ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Гантулгыг хоёр жил хорино

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-13

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж, эхний хэрэгт нэг  жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Шүүх хуралдаанд шүүгчээр С.Базарханд, хохирогч Ч.Н, Э.А нар ѳмгѳѳлѳгч Б.Мэргэн нарын хамтаар оролцож байгаа бол шүүгдэгч талаас Д.Гантулга болон түүний ѳмгѳѳлѳгч Б.Батбаатар, Ж.Барсбаяр нар оролцсон аж.  Тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсанаар хэргийг шийдвэрлэв.